EducationUSA-Mongolia STEM Fair 2018

2018 оны 9 сарын 22-нд EducationUSA-Mongolia Америкийн Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс АНУ-ын шинжлэх ухаан, технологийн сургуулиудын үзэсгэлэн зохион байгууллаа. Тус үзэсгэлэнг АНУ-ын ЭСЯ-ын Консул болон Олон нийттэй харилцах алба, Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран зохион байгуулсан ба 300 гаруй хүн хамрагдаж сургуулиудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна АНУ-ын Оюутны визний тухай албан ёсны мэдээлэл авсан арга хэмжээ болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд хүрэлэн албаны бүх хүмүүс, сургуулийн төлөөлөгчид, төгсөгчид сайн дурын 15 ажилтан та бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлье.