EducationUSA-Mongolia STEM Fair

EducationUSA Mongolia Боловсролын Зөвлөгөөний Төв нь 9-р сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо Америк сургуулиудын оролцох "АНУ-ын шинжлэх ухаан, инженерчлэл, технологи, математикийн боловсролын үзэсгэлэн" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах болно. Тус өдөрлөгийн үеэр Америкийн 3 их дээд сургууль оролцох бөгөөд сургууль тус бүрийн төлөөлөгчтэй биечлэн уулзах боломжтой юм. Үүнд:
1. Illinous Wesleyan University
2. IGlobal University 
3. Virginia International University 

EducationUSA-Mongolia: Special Topics танилцуулж байна

8 сарын 31нд EducationUSA-Mongolia боловсролын зөвлөгөө өгөх төвөөс зохион байгуулж буй "EducationUSA Special Topic Series" тусгай сэдэвт цуврал уулзалтанд хатагтай Ashley Harper зочин илтгэгчээр оролцохоор боллоо.
Тэрээр " Байгаль орчны чиглэлээр АНУ-д суралцахын давуу талууд" сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлнэ. Тус ярилцлага нь үнэ төлбөргүй бөгөөд сонирхсон хүн бүрт нээлтэй байх болно. Та бүхэн товлосон цагт хүрэлцэн ирээрэй.

"2-р Алхам:Суралцах Зардлаа Төсөвлөх" лэкц

8 сарын 15-нд EducationUSA Mongolia боловсролын зөвлөгөөний төвөөс зохион байгуулсан " АНУ-д суралцах 5 алхам - 2-р Алхам:Суралцах Зардлаа Төсөвлөх" цуврал зөвлөгөөний цагт хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. 
Та бүхнийг энэ Лхагва гаригт 17:00 цагаас болох "Өргөдлийн маягт бөглөх- элсэлтийн шалгалтын эссе бичих зөвлөмжүүд" сэдэвт зөвлөгөөний цагт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Event (8/22)

Өргөдлийн маягтыг сургуулиуд яаж үнэлж шалгаруулдаг вэ?

Таны өргөдлийн маягтыг сургуулиуд яаж үнэлж шалгаруулдаг талаар та мэдэхийг хүсэж байна уу ? Өргөдлийн маягтаа хэрхэн сайжруулах вэ ? Энэ талаар 8-р сарын 16-нд 22:00 цагт EducationUSA Facebook дээр лайв хийх тул та үзээрэй. Их дээд сургуулийн элсэлтийн мэргэжилтнүүд, олон улсын оюутнууд, АНУ-ын департаментын ажилтнууд АНУ-ын Их дээд сургуулиудын элсэлтийн журмын талаар танилцуулна.

"АНУ-д суралцах давуу тал" хэлэлцүүлэг

7 сарын 31-нд EducationUSA Mongolia боловсролын зөвлөгөөний төвөөс та бүхэнд хүргэсэн " Classroom Series" уулзалтаар АНУ-ын Энхтайваны Корпсын сайн дурын ажилтнаар Монгол улсад англи хэлний багшаар ажиллаж буй Malida Sengamphan уригдан оролцлоо. АНУ-д суралцах давуу талуудын талаар бидэнтэй маш сонирхолтой уулзалт явуулсанд баярлалаа мөн хүрэлцэн ирсэн оролцогчдодоо баярлалаа.

Pages